Хүн болгонд интернэт

"Хүн болгонд интернэт" гэсэн үзэл санаа нь бидний бизнес ураглах шалтгаан бөгөөд хийдэг бүх зүйлд маань нөлөөлдөг.

Сэтгэлийн тунхаг

1995 оноос хойш Сэтгэлийн тунхаг нь группийн үндсэн үзэл санаа, ажилчидын маань итгэл үнэмшлийг тодорхойлсоор ирсэн. Энэхүү үзэл санаа бидний алсын хараа, мөрөөдөл, философи шингэж, бизнес өргөжихийн хэрээр бас хувьсан өөрчлөгдсөөр байна.

Сэтгэлийн тунхаг

Бидний үүрэг

Бид юунд хүрэхийн тулд энд байна вэ?

Интернэт салбарт маргаангүй шилдэг нь байхын тулд. Жаргалтай, амжилттай бас номер 1 байхын тулд. Бидний хувьд аз жаргал гэдэг зорилгодоо хүрсэн сэтгэл ханамж бас сэтгэлийн амар амгалан байдал юм. Бидний номер 1 байгаа нь өрсөлдөгчидтэйгөө харьцуулж байгаа хэрэг биш харин бидний өөрсдөдөө тавьсан зорилго билээ.

Бид ажил болон хувийн амьдралаа тэнцвэртэй байлгахыг хичээдэг. Хүмүүст материаллаг, оюуны, сэтгэлийн, хувийн зорилго гэж бий. Бидний мэргэжилдээ тавьсан зорилго нэг бөгөөд тэр нь номер 1 байх юм.

Бидний үүрэг

Алсын хараа

Бид интернэт дээр хэрхэн ялах вэ?

Бид дижитал хувьсгал болж байгаа нийгэмдээ интернэтийн дэд бүтэц, үйлчилгээний дэд бүтцийг санал болгодог. Үйлчлүүлэгчдээ интернэт орчны өгч чадах давуу талуудыг ашиглахыг харж, тэдэнд инээмсэглэл, итгэл найдвар бэлэглэх нь бидний эрхэм зорилго билээ.

Алсын хараа

Зорилго

Бид яагаад хийдэг зүйлээ хийдэг вэ?

Бид салбараа дахин тодорхойлж, идэвхтэй интернэт соёлыг дэлгэрүүлэхийг зорьдог. Бид нийгэмдээ хувь нэмрээ оруулж, үйлчлүүлэгчдэдээ инээмсэглэл тодруулж, итгэл найдвар өгөхийн тулд тасралтгүй ажилласаар байна.

Зорилго