-
-
About
Global brand of
-
GMO-Z.com Mongolia LLC-д нэр хүндтэй зөвлөхүүдийн багтай хамтран ажиллаж буй нь нэр төрийн хэрэг юм. Тэдний мэдлэг, үнэтэй зөвлөгөө нь бидний алсын хараа, санаачилгыг чиглүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Олон салбар, чиглэлээр арвин туршлагатай манай зөвлөхүүд биднийг инноваци, үйл ажиллагааны тэргүүн эгнээнд байлгахад үнэтэй хувь нэмэр оруулдаг. Тэдний мэдлэг, туршлага нь бидэнд тулгарч буй сорилтуудыг даван туулах, өсөлтийг хурдасгах, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах боломжийг олгодог. Амжилтад маань үнэтэй хувь нэмэр оруулж буй зөвлөхүүдтэй танилцана уу.
Манай Онцгой Зөвлөхүүд

FГоломт банк, Сатапана банк, Хаан банкны Гүйцэтгэх захирал асан
Норихико Като
40 гаруй жилийн туршлагатай, корпорате банк, стратегийн манлайлал, тогтвортой санхүүжилтийн чиглэлээр мэргэшсэн туршлагатай банкны удирдах ажилтан юм. MUFG банканд голлох албан тушаалуудыг хашиж байсан бөгөөд Хаан банк, Сатапана банк, Голомт банкны Гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа томоохон шинэчлэл, нэгтгэл, хөрөнгийн зах зээлийн санаачилгуудыг амжилттай удирдан хэрэгжүүлсэн. Мөн Голомт банкны IPO болон анхны олон улсын бонд гаргалтыг амжилттай удирдаж, Монгол болон Камбожийн банкны холбоод, тогтвортой хөгжлийн санаачилгуудад идэвхтэй хувь нэмэрээ оруулсан. АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн (UCLA) Бизнесийн удирдлагын магистр, Токиогийн Их Сургуулийн Эдийн засгийн бакалаврын зэрэгтэй. 2024 оны 11-р сараас хойш GMO Internet Group-ийн албан ёсны зөвлөхөөр ажиллаж байна.
Олон улсын Христийн их сургуулийн (ICU) нэрт профессор
Мотохиде Ёшихава
Мотохиде Ёшихава нь Олон улсын Христийн их сургуулийн (ICU) Чөлөөт урлагийн коллежийг төгссөн бөгөөд 1974 онд Японы Гадаад хэргийн яаманд ажилд орсон. Тэрбээр Испани, Аргентин, Их Британи, ЭЗХАХБ (Парис), Тайланд, НҮБ (Нью-Йорк) зэрэг улс, байгууллагад ажиллаж, дипломат албанд олон жилийн туршид зүтгэсэн. Ажиллах хугацаандаа Гадаад хэргийн яамны Ойрхи Дорнод, Африкийн газрын ерөнхий захирал, Испанид суух Элчин сайд, Афганистан, Пакистаны асуудал эрхэлсэн онцгой төлөөлөгч, ЭЗХАХБ дахь Элчин сайд, НҮБ дахь Элчин сайдаар томилогдон ажиллаж байв. 2016 онд тэтгэвэрт гарч, 2017 оноос ICU-ийн нэрт профессороор ажиллаж байна. Тэрээр Испани, Аргентин, Марокко, Монгол Улсын төрийн дээд одонгоор шагнагдсан бөгөөд япон хэлээс гадна англи, франц, испани хэлээр чөлөөтэй ярьдаг.
