• About 

    Global brand of

Одоогоор Монголд GMO-Z.com Mongolia ХХК нь кибер аюулгүй байдал, зар сурталчилгаа гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. GMO Internet Group-ийн гишүүний хувьд бид чанартай үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хүргэхийн тулд группийн үндсэн үзэл санаа болох "Сэтгэлийн тунхаг"-ийг дагаж мөрддөг.

Цаашид бид интернэтийн үйлчилгээ болон бүтээгдэхүүнийг өргөн хүрээнд санал болгохоор зорьж байна. Японыг төлөөлсөн иж бүрэн интернэт группийн хувьд Монгол Улсын иргэдэд аюулгүй бөгөөд найдвартай интернэтийн орчныг санал болгож, "инээмсэглэл" болон "урам зориг"-ийг үргэлж өгч байхыг эрмэлздэг.

Манай баг

Мицухидэ САСАКИ
Гүйцэтгэх захирал

GMO-Z.com Mongolia вэб сайтад зочилсонд баярлалаа. 2024 оны 1-р сард бид GMO-Z.com Mongolia LLC-ийг GMO Internet Group-ийн 21 дэх гадаад дахь салбар компани болон байгуулагдсан. Монгол Улс одоогоор харилцаа холбоо, мэдээлэл, технологийн салбарыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд нийтийн үйлчилгээг дижиталжуулах, Мэдээлэл технологийн салбарт өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, МХХТ-ийн дэд бүтцийг сайжруулан "Дижитал Үндэстэн" байгуулах зорилтыг дэвшүүлээд байна. Энэ "Дижитал Үндэстэн" санаачилгыг дэмжиж, хамгийн хэрэгцээтэй бөгөөд шаардлагатай IT компани болон хөгжихийг зорьж байна.